Сүүлийн үед залуу дуучин ВХ сонин ихтэй байна. "New star" студид дуучин болсон тэрбээр нэг л өдөр хаалгыг нь чангахан хаяад гарсан гэдэг.
Энэ явдлын тухай эвгүй цуурхал саяхныг хүртэл намжаагүй байсан. Харин ВХ-ийн сүүлийн үеийн уран бүтээлүүд түүнийг намжаах нэгэн шалтаг болов. Шинэ өнгө аяс, хэмнэлтэй түүний дуунууд одоо залуусыг доргиож байна. Мөн тэрбээр удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа.
Аав болох бэлтгэлээ базааж буй уран бүтээлч маань хоёрдахь бие даасан тоглолтынхоо ажилд ч орсон байна лээ.
"Хип хоп од"-ын эрэлд
Монголын хип хоп холбоо өнгөрсөн зун "Монгол туургатны хип хоп наадам хийнэ" гэж сонсогчидоо нэг сайн хошгируулаад авав. Бөөн сүр дуулиан болж, арай л тоглолтынхоо тасалбарыг борлуулчихаагүй. Сүүлдээ тус холбооны ерөнхийлөгч Баавар утсаа салгаад сураг тасарсан.
Тэгвэл ноён ерөнхийлөгчийн ээлжит шоу эхэлжээ Тэрбээр энэ удаа "Хип хоп од"-ын эрэлд гарсан сурагтай. Дөрвөн үе шаттай зохион байгуулагдах телевизийн шоуд одоогоор 100 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Ялагчид нь, таван саяыг амлаж байгаа гэнэ лээ.
Ямартай ч түүний энэ удаагийн шоу биелэлээ олоосой билээ.
/Ads by Serikbol/
/ADS by ETUGEN.mn / Enkhtaiwan